Бидний өдөр тутамд хэрэглэдэг баттерейг хийхийн тулд олон төрлийн хүнд элэментүүд ашиглагддаг. Зарим нь бүр цөмийн идэвхтэй.
Тиймээс улс орнууд баттерейн худалдаан дээр тусгай горим тогтоож өгдөг. Жижиг хэмжээний хуруун зайг ч хэрэглэж дуусаад анх зарсан дэлгүүрт нь буцааж өгдөг.
Хэзээ ч гэрийнхээ хогийн саванд хийдэггүй.
Хэрвээ энгийн хогтой нийлж газарт булагдвал маш хортой гэж үздэг. Иргэд нь ч үүнийг маш ихээр ухамсарладаг учир хэрэглэж дууссан баттерейгаа заавал дэлгүүрт буцаан өгнө. Дэлгүүр нь бодвол цааш нь улсдаа өгөөд улс нь тусгай горимоор устгадаг болов уу.
Харин манайд яадаг вэ. Баттерейг ашиглаж, устгахад төрийн болоод иргэдийн зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ. Хэрэглэж дууссан баттерей бусад хогтой нийлж газарт булагдсаар байгаа гэж үү. Энэ асуудлыг эргэцүүлж харах, анхаарлаа хандуулах хэрэгтэй.