Баянзүрх дүүргийн VIII
хороо буюуУлаанхуарандбайрлалтай63 айлын орон
сууцанд\”Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга,
гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийгоруулахаар болж байрны түлхүүрийг өгч
байсан цагсаяхан.Тэгвэл байрны түлхүүрийг авсан, өөр хүн орсон,
түлхүүр солигдсон гэх мэдээлэл тарсан.Тэгвэл энэ талаарх бодит
мэдээллийг манай сэтгүүлч бэлтгэжээ.
Баянзүрх дүүргийн VIII
хороо буюуУлаанхуарандэнэжилийн 08-р сард ашиглалтад орсон 63
айлын орон сууцанд Батлан хамгаалах салбартсайн ажиллаж, амжилт
үзүүлсэнхүмүүсийг оруулахтушаалыгБатланхамгаалахын
сайд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл уг шинэ байрны 63айлд хэн
хэнорох тухай тушаалыгсайд нь гаргаж, уг ажлыг гардан
хийх ажлынхэсгийн ахлахаар дэд сайд А.Баттөр ажиллажээ.
Тушаалындагуу28.3
метр.кв хэмжээтэй2 өрөө байрыг\”Алдар” спорт хорооны тамирчин,
чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд өгөхөөр
болж,түлхүүрийг нь гардуулсныг уншигч та бүхэн санаж
байгаабизээ.Харин энэхуваарилалтыгбудлиантуулсан
хүн ньБатлан хамгаалахын дэд сайдА.Баттөр ажээ. Тэрбээр
сайдын тушаал гарсан байхадхавсралтаарнь тушаалд өөрчлөлт оруулан
Хурандаа Батбаяр байрыг олгосон байна. Улмаартэмцээнд оролцож
явааС.Цэрэнчимэдийн араасбайрны түлхүүр хэмээнзалгажүл
ойлголцол гарахад хүргэжээ.
Тэгвэлуг
байранд орсон хурандаа Батбаяр нь Батлан хамгаалах яаманд 10 гаруй жил
ажилласан бөгөөд уг байранд орохдоо өөрийн гэсэн орон байргүй
хэмээнмэдүүлсээрорсон байна.Гэвч үнэн
хэрэгтээ н.Батбаяр хурандаа ньөөрийн нэрIII,
IVхороолол, сансар,гордокттус тус байртай нэгэн
ажээ.Тэгтэлийнхүүбусадтай зэрэгцэн,
увайгүй авирласан ньолон хүний эгдүүцлийг хүргэж байгаа ч Батлан
хамгаалах салбарынхан энэ талаар мэдээлэл огт гаргахгүйбайна.
Асуудал нэгэнт үүссэн
болохоорС.Цэрэнчимэдэднэг өрөө байр өгсөн
байна.Харин Батлан хамгаалахын сайдынтушаалыгөөрчилсөн
дэд сайд А.Баттөр болонуг байрандхудал
хэлжорсонБатбаяр хурандаа нарт ямар арга хэмжээ авах нь
одоогоор тодорхойгүй байна.
эх сурвалж: dorgio.mn