ОХУ-ын нэрт дуучин Жанна Фриске зургадугаар сарын 15-нд Москва хотноо нас баржээ. Тэрбээр өвчний улмаас хорвоог орхисон байна. Удааны хугацааны турш тархины хорт хавдартай тэмцэж байсан тэрбээр өчигдөр шөнө 40 насандаа таалал төгсчээ. ОХУ-ын хамгийн нэртэй дуучдын нэг, сайхан бүсгүйгээр удаа дараа тодорч байсан Жанна Фрискег нас барсныг түүнийг аав Владимир Фриске баталж, хэвлэлийнхэнд мэдээлжээ. Тэрбээр тархины хорт хавдартайгаа өнгөрсөн оны нэгдүгээр сард мэдсэн агаад хорт хавдартайгаа тэмцэхийн зэрэгцээ ийм өвчтэй хүүхдүүдэд тусалж байжээ.
Эх сурвалж: Sharsonin.com