Баянгол дүүрэгт АН-аас УИХ, НИТХ-д нэр дэвшсэн \”Шийдлийн баг”-ийнхан 11, 23 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр УИХ-ын сонгуулийн 67 дугаар тойрогт нэр дэвшигч С.Одонтуяа иргэдэд сайхан мэдээ дуулгасан юм. Тэрбээр \”Юуны өмнө нэгэн мэдээллийн чанартай зүйлийг хэлэхийг хүсэж байна.
Эх нялхсын хашаан дотор байрлах \”Цусны төв”-д манай Баянголчууд үнэ төлбөргүйгээр шинжилгээ өгөх боломж бүрдсэн байгаа шүү. Тус төвд хамгийн сүүлийн үеийн компьютер, томографикаар тоноглогдсон сайхан эмнэлэг бий болсон байгаа. Мөн бид тун удахгүй \”Хүүхэд хөгжлийн төв”-өө нээх гэж байна. Ингэснээр манай Баянголын хүүхэд багачууд маань номын санд суудаг болно, төрөл бүрийн дугуйланд хичээллэх боломжтой болж байна” гэсэн юм. Мөн тус уулзалтад НИТХ-ын 5 дугаар тойрогт нэр дэвшиж буй Ц.Гомбосүрэн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.
Энэ удаагийн УИХ, НИТХ-ын сонгуульд \”Шийдлийн баг” нэртэйгээр оролцож байгаа нийт нэр дэвшигчиддээ амжилт хүсэхээр УИХ-ын сонгуулийн 69 дүгээр тойрогт нэр дэвшиж буй ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ ирсэн байлаа. Тэнд цугласан иргэд С.Эрдэнэ сайдаас залуу хүнд чиглэсэн ямар хөтөлбөр ирэх жилүүдэд хэрэгжих вэ гэдгийг илүү онцолж асууж байсан юм. Иргэдийн асуултад С.Эрдэнэ сайд \” Бидний ярьж буй \”Сайн оюутан” бол үндсэндээ залуу хүнийг бүрэн дэмжих хөтөлбөр. Мөн өндөр хөгжилтэй орнуудад 100 мянгаас доошгүй залуусыг дадлагжигчаар явуулна. Эхнээсээ хэрэгжиж эхлэхэд бэлэн болоод байна.
Япон руу залуучуудыг дадлагжигчаар явуулах талаар санамж бичигт гэарын үсэг зурагдлаа. С.Одонтуяа гишүүн бид хоёр \”Залуучуудын эрхийн тухай хуул”-ийг батлуулахад бэлэн болсон байгаа. Саяхан 4 хоногийн өмнө 2016 оны Монгол хүний хөгжлийн үндэсний 6 дахь илтгэлийг НҮБ-д хүлээлгэж өгсөн. Хоёр жил гаруйн хугацаанд \”Монгол залуу хүний үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулсан. Цаашдаа энэ эрхийн хууль болон бусад хуультай холбоотойгоор дагалдах залуучууд руу чиглэсэн олон хуулийг санаачилж батлуулна” гэсэн юм.Мөн 11, 23 дугаар хорооны иргэд \”Сайн хашаа” хөтөлбөрийн талаар тайлбарлаж өгөхийг хүсэж байлаа. Энэ талаар С.Эрдэнэ сайд \”Энэ зээл эхний хоёр жилдээ өнжинө. Гурав дахь жилээсээ сарын 100 мянган төгрөг л төлнө. Энэ тарифаараа зээлээ төлж дуусгана. Ингэснээр иргэдийн нуруун дээр ямар ч дарамт учрахгүй. Үүний үр дүнд хувь иргэн ч хожно, улс ч хожно. Иргэд хэсэг бүлгээрээ нийлээд дэд бүтцээ шийдүүлээд амины тохилог орон сууцуудаа барих ийм боломжийг олгосон зээл байгаа юм шүү” гэлээ.
Эх Сурвалж: Баянгол дүргийн Ардчиглсан нам