ОХУ-ын Тува улсын Овярский Увс нуурын орчимд шувууны томуу өвчний H5 вирусаар үүсгэгдсэн халдварын тухай зургаадугаар сарын 17-нд ДАЭМБ-д мэдээлжээ.
Увс нуурын орчимд хийсэн идэвхтэй тандалт судалгаагаар 17 шувууны сэг, зэмээс шувууны томуугийн H5 вирусыг илрүүлсэн байна. Вирусын удам зүйн шинжилгээгээр Asian HPAI virus H5 lineage A/Guandong/1/96, clade 2.3.4.4. төстэй вирус илрээд байгаа ажээ.