Монгол Улс, БНХАУ-ын цагдаагийн байгууллагын албан хаагчид Хятадын Эрээн хотод хамтарсан сургалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдаа сургаж, дадлагажуулах, харилцан туршлага судлах, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх, хил дамнасан терроризмтой тэмцэх, бүс нутгийн болон олон улсын террорист этгээдүүдийг баривчлах, аюулгүй болгох чиглэлээр зохиогдов.
Уг хамтарсан сургалтад Монголын талаас Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль сахиулахын их сургуулийн төлөөлөл 130 шахам албан хаагч оролцсон юм.
Түүнчлэн ӨМӨЗО-ны Эрээн хотын ложистикийн төвд болсон \”Бүргэд-2015\” арга хэмжээний үеэр хоёр улсын ёслолын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, тугийн жагсаал зэрэг үйл ажиллагаа болсон байна.