Зам, тээврийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн
М.Зоригтын хувьд маш нээлттэй улс төрч хэмээн цоллогдоод байгаа. Учир нь тэрээр
хийж буй үйлдэл бүрээр фото зургаар баримтжуулж, цахим хуудаснаа нийтэлж, олон
нийтэд танилцуулж байдаг юм. Сайд болсон ч нээлттэй хэвээр л байна. Ер нь Зам
тээврийн яам дээр ямар үйл явдал болж байна, ямар \”нойл”-той байдаг, шинээр
нээгдсэн цайны газрын цуйван ямар үнэтэй байдаг гээд л бүхий л мэдээллийг
М.Зоригт сайдын фейсбүүк найз бол цаг алдалгүй мэдэх боломжтой. Тэгвэл тэрээр
саяхан \”Зам тээврийн яаманд хэн тусгай дохиололтой яваад байна. Надад ч байхгүй
байхад” хэмээн жиргэжээ. Үнэхээр салбарын сайд нь тусгай дохиолол ашиглахгүй
байхад хэн нь сайдаасаа дээгүүр эрх ямба эдэлдэг юм бол оо. Тэр албан
тушаалтанг мэдэх юмсан гэсэн хүсэл хүмүүсийн дунд бий болоод байна.
Амар