Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёроос дээш жил ашиглаагүй, эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар зөрчилтэй 116 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байсан ба эзэмшил газарт нь хог хаягдал ихээр цугларч, орчныг бохирдуулсан мөн барилгын суурийн нүх ухаж зориулалтын дагуу олон жил ашиглаагүй нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх зэрэг заалтыг тус зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргасан байна.
Иймд илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор дараах газар эзэмшигчийн эрхийг цуцлуулах тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.
Эх сурвалж: НМХГ