Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гариг /2019.03.28/-т Тайландын хааны ордонд жуулчдын эд зүйлсийг хулгайлсан хэргээр Монгол улсын гурван иргэн баривчлагджээ. Тэднийг одоогоор Бангкок хотын цагдаагийн газарт саатуулж байгаа талаар Thaivisa.com сайт мэдээллээ.
Тэднийг Тайландын хааны ордон байсан, одоо жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй уг сүмийг сонирхож байсан АНУ-ын жуулчдын бэлэн мөнгө, банкны карт болон эд зүйлсийг хулгайлсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж.
Одоогоор тэдний хэрэг прокурорт шилжсэн бөгөөд тэднийг бурхан шашны ариун дагшин газарт хулгай хийсэн, бусдын банкны картыг зөвшөөрөлгүй ашигласан зэрэг заалтуудыг зөрчсөн гэж үзэн буруутгасан байна.
Эх сурвалж: THAIVISA.COM