Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийн материал хүлээгдэж буйг албаныхан хэлж байсан. Цагдаагийн ерөнхий газар тендер авсан компанитай гэрээ байгуулж дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн жолооны үнэмлэхийг хэвлэлтэд оруулахаар төлөвлөсөн байна.
Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утас руу холбогдож байгаа газраа хүргүүлээд авч болох аж. Мөн Дүнжингарав төв, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас үнэмлэхээ авч болно.