Нийгмийн сүлжээний хамгийн том компани Фэйсбүүкт тун удахгүй \”Dislike” товчлуур гарах тухай үүсгэн байгуулагч Марк Зюкербэрг мэдээллээ. Калифорни дахь Фэйсбүүкийн төв байранд зохиогдсон ээлжит компанийн хурлын үеэр зарим нэг шинэчлэл хийгдэх тухай яригджээ.
Марк Зюкербэрг хэрэглэгчид \”Dislike” товчлуурыг хэрэглэх цаг нь болсон гэсэн юм. \”Таалагдсангүй” гэх товчлуурыг хэрэглэгчид 2009 оноос хойш зарим хэрэглэгчид шаардаж байсан ч компани одоог хэр нь хойшлуулсаар байсан юм. Зюкербэрг \”Хүмүүс маш олон жилийн турш \”Таалагдсангүй” товчлуурыг хүлээсэн. Харин би дөнгөж өнөөдөр л үүнийг туршилтын шатанд нь ашиглахыг зөвшөөрч байна. Өнөөдөр бол онцгой өдөр. Фэйсбүүкт маш чухал товчлуур нэмэгдэнэ” гэж ярьжээ.
эх сурвалж: everyday.mn