Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.
Тус намын даргаар Б.Жаргалсайханыг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзжээ.
Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх