Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүүхэд орхисон байна гэсэн мэдээлэл өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгаж үзэхэд дөрвөн сартай эрэгтэй хүүхдийг хаясан байсан ажээ.
Мөн адил хэрэг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гарчээ. Цагдаагийн алба хаагчид \”Москва” хорооллын 131/1-р байрны хогийн цэгийн хажууд 1-3 хоногтой, 51 см өндөр, 3.5 кг жинтэй, эрэгтэй хүүхэд хаясан байхыг олжээ. Одоогоор дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
эх сурвалж: new.mn