Энэ долоо хоногт улс төрийн томилгоонууд ар араасаа үргэлжлэх шинжтэй байна. УИХ-аар Улсын Ерөнхий прокурорын орлогч нар, АТГ-ын удирдлагууд болон болон шүүхийн шүүгч нарыг томилох томилгоог үргэлжлүүлэхээр байна. Эдгээр албан тушаалтантай зэрэгцэн гадаад орнуудад суух Элчин сайд нарыг томилох томилгоо үргэлжлэх бололтой.
Шинээр томилогдох элчин сайд нар Казахстан, Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австрали зэрэг улсуудад эх орноо төлөөлөн сууна. Эдгээр шинэ Элчин сайдуудын дотор УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр багтжээ. Тэрээр одоогоор ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаа бөгөөд Монгол улсаас Австри улсад суух Элчин сайдад яригдаж байгаа аж.