Иран улсын анхны эмэгтэй боксчин Садаф Хадем алтан медальтайгаар эх орондоо буухаас татгалзлаа. Тэрээр өчигдөр Франц улсад зохион байгуулагдсан нэгэн тэмцээнд оролцон алтан медаль хүртсэн хэдий ч нутаг буцахаар захиалаад байсан нислэгийн тасалбараа буцаах шийдвэр гаргажээ. Учир нь тэрээр уг тэмцээний үеэр майк, шорт өмсөн гивлүүргүй ринг дээр гарсан байна. Үүнтэй холбогдуулан Исламын шашны хуулийн дагуу түүнийг баривлах тогтоол эх оронд гарсныг мэдсэн байна. Иймээс Ираны анхны эмэгтэй боксчин эх орондоо очихоос татгалзжээ.