Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх намын удирдлагуудад сонгуульд оролцох батламжийг нь гардууллаа.
Нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг 15 нам ирүүлснээс Иргэний Зориг-Ногоон намыг өмнөх сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй, Монголын Хүний Төлөө Намд баримт бичгийн бүрдэл дутуу гэх шалтгаанаар нөхөн сонгуульд оролцох батламж олгоогүй байна.
Энэ удаагийн нөхөн сонгуульд:
1. Хөдөлмөрийн Үндэсний Нам
2. Ард Түмний Олонхийн Засаглал Нам
3. Монголын Ногоон Нам
4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
5. Ардчилсан Нам
6. Монгол Ардын Хувьсгалт Нам
7. Монгол Ардын Нам
8. Дэлхийн Монголчууд Нам
9. Монгол Консерватив Нам
10. Зон Олны Нам
11. Үнэн Ба Зөв Нам
12. Иргэний Зориг-Ногоон Нам
13. Монголын Хүний Төлөө Намууд өрсөлдөхөөр батламжаа гардлаа.