Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” Олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшиг Япон улсаас Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Такаока Масатотай уулзлаа.
Уулзалтаар хоёр орны спортын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцож, “Токио-2020” Олимпийн наадмын үеэр Токио хотноо Монгол улсын соёл, ёс заншил, спорт, олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах “Mongolia House” байгуулан ажиллахыг төлөвлөж буйг дурдаад, дэмжин ажиллахыг хүсэв.