9 сарын 14-ний
өдөр Өвөр монголын Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошууны Эрээннуур суманд
Монгол хүүхдийн цэцэрлэг үүдээ нээсэн байна. Эрээннуур сум нь хойд талаараа Монгол улстай хил залган
оршдг сум ажээ. Хошууны төв нь Сайхантал балгаснаас 120 км зайтай, 2006 онд
Эруунуур, Жавхлант, Рашаант сумыг нийлүүлэн одоогийн Эрээннуур сумыг байгуулсан бөгөөд сумын монгол бага сургуулиудыг бүгдийг нь Сайхантал
балгасанд нүүлгэн ирүүлсэн байна. Хошууны төвөөс хол байгаа малчдын хүүхдүүдийг
сургуульд сургахад нэлээд төвөг чирэгдэл учирдаг байдал арилгах зорилгоор нам
засгаас анхааран суурин газарт хүүхэд асрах монгол цэцэрлэг,
сургуулийг 2700 түм юанаар барьж
баыгуулжээ. Ингэснээр малчид хүүхэд багачуудаа даган төв суурин газар барааддаг баыдал эрс багасан малаа хариулах боломж
бүрдэж байгаад малчид баяртай байгаа ажээ.
А.Гал