Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндэсний аудитын газрын дарга бөгөөд Монгол улсын Ерөнхий аудитороор Д.Занданбатыг 87.3 хувийн саналаар томиллоо.
Үндэсний аудитын газрын даргыг УИХ-ын дарга санал болгон оруулах эрхтэй. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Занданбатыг нэр дэвшүүлсэн юм.
Д.Занданбат 1967 онд төрсөн. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан туршлагатай.