“Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” /Endemol shine/ групп хамтран “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн билээ.Тэгвэл энэ удаагийн “Яг түүн шиг” шоуны анхны дугаар өнгөрсөн ням гаригт /2019.05.05/ үзэгчдийн хүртээл болсон. Энэ жилийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг найман оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог.
Шоуны эхний дугаарт:
Дуучин, продюсер Б.Нацагдорж буюу Наки- Америкийн дуучин, ая зохиогч “Beyonce”,
“Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү- “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун,
Дуучин П.Баярцэнгэл- “Bruno Mars”,
Загвар өмсөгч С.Сарнай- “Lana Del Rey”,
“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа -“LP”,
Дуучин Б.Маралжингоо- “Amy Winehouse”,
Дуучин Б.Халиун дуучин- С.Сэрчмаа,
Дуучин Б.Амархүү -“Justin Timberlake”-ын дүрд тус тус хувирсан юм.
Тэгвэл энэ долоо хоногийн ням гаригт шилдэг найман оролцогчид ямар оддын дүрд хувирахыг танилцуулж байна.
Жүжигчин Т.Бархүү – Английн дуучин James blunt
Загвар өмсөгч С.Сарнай-Дуучин Д.Отгонжаргал
Дуучин А.Баярцэнгэл-“System of a Down” хамтлаг
“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа- БНСУ-ын “Sistar” хамтлагийн дуучин Hyolyn
Дуучин Б.Амархүү- Английн нэрт дуучин Элтон Жон
Дуучин Б.Маралжингоо- Реппер Cardi B
Дуучин Э.Халиунаа- Lady gaga
Дуучин, ая зохиогч Б.Нацагдорж-Пуэрто-Рикогийн поп дуучин Luis Fonsi