Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон ястны өлгий нутаг Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Түүнийг онгоцны буудалд буухад нутгийн удирдлага болон иргэд хүлээн авчээ. Ерөнхий сайд өнгөрсөн жил тус аймагт ажиллахдаа тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдийн шинэ эмнэлэг байгуулахад анхаарна гэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн төсөв, зураг төсөл батлагдан, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан байна.
Өнөөдөр Ерөнхий сайд тус аймагт шинээр баригдах 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын нээлтэд оролцсон байна. Шинээр баригдах эмнэлэгийг “Мотоблок” компани барьж ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар гэрээ байгуулжээ.
Үүнээс гадна Ерөнхий сайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ховд эко цементийн үйлдвэр төсөл, Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж, Жаргалант сумын 50 ортой хүүхдийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдтэй танилцахаар товложээ.