Цэрэг, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын
хамтарсан ажлын бүлгийн ээлжит хуралдаан энэ сарын 15-17-ны өдрүүдэд
Улаанбаатар хотноо боллоо. Ажлын бүлгийг Монгол Улсын талаас ЗХЖШ-ын дарга,
хошууч генерал Д.Даваа, ОХУ-ын талаас тус улсын Цэрэг, техникийн хамтын
ажиллагааны холбооны албаны орлогч дарга В.Н.Дрожжов нар ахалсан юм.
Тэд хуралдааны үеэр
хамтын ажиллагааны чухал асуудлуудаар хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлон төлөвлөгөө гаргасан төдийгүй
хуралдааны дүнгийн баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Түүнчлэн
төлөөлөгчдийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзан, хамтын
ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд уулзалтын төгсгөлд тэдэнд Чөлөөлөх
дайны ялалтын 70 жилийн ойн медаль гардуулав.