Бразилийн Алагоас мужийн Мата-Гранди хотын хэсэг хүмүүс ямар ч цагдаа, шүүхийн оролцоогүйгээр гэмт хэрэгтнийг өөрсдөө дур мэдэн шүүжээ. Тэд төсвийн мөнгө идсэн хэрэгт буруутгагдаж байгаа Орон нутгийн зөвлөлийн гишүүн Мендес да Коста Маттосыг гэгээн цагаан өдөр олны өмнө шонгоос дүүжилж орхив. Авлигач түшмэлийн амь нас эрсдээгүй ч өндөр шонд хүлүүлж скочдуулан, нэлээд зовж шаналжээ. “Бид эдгээр хог шаар, бааснаас залхлаа. Хэрэв та нар цаашид ч ингэж биднийг үргэлжлүүлэн дээрэмдээд байвал дараагийн удаа хэн нэг чинь алга болох болно…” гэж авлигад идэгдсэн улстөрчдийн эсрэг хөдөлгөөний тэргүүн Жозиклейде дон Аньос мэдэгджээ.