Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн сургуулийн Сургалтын багтай хамтарсан \”Зам-2015” сургалт, дадлагыг 7 дугаар сарын 15-наас энэ сарын 14-ний хооронд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд зохион байгуулж явууллаа.
Энэхүү сургалтад Япон Улсаас 15, манай улсын Зэвсэгт хүчнээс 23 цэргийн алба хаагч хамрагдсан бөгөөд тэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвөөс буудлагын талбай хүртэлх замд 200м газрыг сонгон зам барих, замын үндсэн хэмжилт хийх, замын ажлыг төлөвлөх, материалын тооцоо гаргах, замын хэвтээ болон дагуу огтлолын зураглал бэлтгэх онол, дадлага хосолсон сургалтыг явуулав.
Энэ хүрээнд монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон стандарт бүхий хайрган замыг барьсан нь өмнөх жилийн сургалтаас онцлог боллоо гэж зохион байгуулагчид онцоллоо.
Түүнчлэн сургалтад амжилттай оролцсон 6 цэргийн алба хаагчийг ирэх оны 2 дугаар сард Япон Улсад асьфалт дэвсэх сургалтад хамруулахаар болжээ. Тус сургалтын хаалтын ажиллагаа даваа гаригт болов.
Уг арга хэмжээнд манай улсын талаас БХЯ-ны ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын АУГ-ынорлогч дарга, хурандаа С.Дашзэвэг нарын удирдлагууд оролцсон бол Япон Улсын талаас тус улсын БХЯ-ны Олон улсын бодлогын хэлтсийн \”Цэргийн салбарын чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн албаны дарга
Сатэ Кэнго, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Инженерийн сургуулийн дэд захирал, хурандаа Яно Мицүхиро нарын албаныхан оролцсон юм.