УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаач Г.Батхүүг нас барсантай холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тэрээр, Энэ бол Ардчилсан намд тохиолдсон явдал биш монголын ард түмэнд тохиолдсон золгүй явдал.
2019 оны тавдугаар сарын 17-ны 19 цагийн үед талийгаач бид хоёр яг энэ хэсгээр явж байсан.
Өмнөх парламентын үед цуг ажиллаж байсны хувьд авто спортоор цуг хичээллэж, хоёулаа авто спорттой холбоотой. Тэгээд дүүгийн өрөө аль билээ гээд манай өрөөгөөр орж 10-15 минут саатаад гараад явсан.
Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан Ардын намын гишүүн гээд хайгаад байх зүйлгүй. Хамгийн сүүлд уулзсан хүн нь би.
Талийгаачийг 19.18 цагт гарсны дараа би бүлгийн хуралд суусан. Бүлгийн хуралд орж картаа хийснээр бүртгэгдэж байгаа. Би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн” гэж мэдэгдлээ.
Мөн тэрээр бид уулзаад архи согтууруулах ундаа хэрэглээгүй, бас талийгаачтай муудалцаагүй. Талийгаачийн хувьд жин нэлээн хассан байсан. 2016 оны сонгуулиас хойш таараагүй. Судас нь улайлттай байсан. “Ах нь эмчилгээ хийлгэж байгаа. Гадаа хүн хүлээж байгаа, яарч байна. Тэмцээнийх нь талаар эргээд утсаар ярья” гээд яаруу гарсан гэв