Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадам, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 90 жилийн ойг тус тус тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, сургалт-судалгааг хослуулан хөгжүүлэх үйлсэд мэргэжил, ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол улсын эрүүл мэндийн ууган байгууллага-Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.