Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн сурагчид санаачлан “BEE” клубийг 2018 оны 10-р сарын 4-нд байгуулжээ. “BEE” клубийн сурагчид үе тэнгийнхэндээ хувь хүний хөгжил, ирээдүйн мэдлэг боловсролд зориулсан үйл ажиллагаа явуулах клубыг байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байна. Тэгвэл “BEE” клубийн сурагч хүүхдүүд “Таван богд” ХХК-аас ЕБС-уудын дунд зарласан “Мэдлэгтэй дэвтэр” төслийн уралдаанд “Хувь хүний хөгжлийн танхим” төслөөрөө амжилттай оролцож “Тэргүүн байр” эзэлжээ. Тэд ийнхүү хүүхдэд зориулсан “Сурагч энтерпренэр танхим”-ыг сургуульдаа байгуулах таван сая төгрөгийн санхүүжилтийг авч чадсан байна. Ингэснээр 84 дүгээр сургууль Ерөнхий боловсролын сургуулиудаас анх удаагаа “Сурагч энтерпренэр танхим”-тай болох юм.
“Сурагч энтерпренэр танхим” байгуулагдсанаар сурагчдад дараах боломжууд нээгдэх юм.
Тухайлбал,
1. Ахлах сургуулийн сурагчдын энтрепренeршипийн талаарх мэдлэг нэмэгдэнэ.
2. Сургуулийн орчинд сурагчид, багш нар хамтран бүтээлч санаагаа уралдуулж асуудлыг хамтран шийдвэрлэх, бичил төсөл хэрэгжүүлэх орчин бүрдэнэ.
3. Сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эерэг орчин нэгээр нэмэгдэнэ.
4. Сургуульд энэхүү танхим нээгдсэнээр сурагч энтрепренeруудын төлөөлөл бий болж, сурагч наснаасаа бизнес, эдийн засаг, мөнгөний тухай зөв ойлголтуудад суралцана.
5. Хамтран ажиллах, багаар ажиллах ур чадвар нэмэгдэнэ.
6. Бүтээлч сэтгэлгээ нэмэгдэж, хувь хүнийг төлөвшүүлэх зэрэг олон ач холбогдолтой.
Тэдний туйлын зорилго бол ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд үе тэнгийнхнээсээ суралцах боломжийг олгож нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа хийх, гадаадад суралцах зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг олгодог цогц байгууллага болох чин хүсэлтэй аж. Цаашдаа сургуулийн хэмжээнд биш улс эх орондоо нөлөөлөх ирээдүйн зорилго тэдэнд бий.