БНХАУ-ын Хөх хотноо зохион байгуулагдсан “Хөх хот-2019” олон улсын тэмцээнд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй монгол улсын жүдочид оролцлоо.
Хөдөлмөрийн бааатар Н.Түвшинбаяр өнгөрсөн жил энэхүү тэмцээнээс алтан медаль хүртэж байсан бол, энэ жил “Хөх хот- 2018” гран прин +100 кг-ийн жинд Мөнгөн медаль хүртлээ. Гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манай улсаас нийт 24 бөх барилдсан бөгөөд Ё.Басхүү, Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртсэн байна.
Хөх хотын гран прид Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр, Азийн аварга Ц.Цогтбаатар, Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Ганхайч нар барилдаж ялагдал хүлээн тэмцээнээ дуусгаж, багийн дүнгээр XI байрт шалгарчээ.