Украин улсаас спортын салбарт олгодог, олон улсын “Алтан Мангуст” шагналын энэ жилийн эзнээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж шалгарчээ.
Энэхүү шагналыг 11 дэх жилдээ олгож байгаа бөгөөд анх Украин улсын грэпплингийн холбооны Ерөнхийлөгч Магомед Магдиев санаачилж байсан юм.
Асашёорюү Д.Дагвадорж есдүгээр сарын 7-нд Одесса хотноо очин шагналаа гардах бөгөөд шагналын одонг цэвэр алтаар хийсэн байдаг аж.