2015 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.Эрдэнэбулган 28 ширхэг тарвага, оройн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Түмэнжаргал, Ц.Төртүвшин нар Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Завхан аймгийн Отгон сумаас ирсэн жоло
оч Б.Мөнхбат Ниссан Терено маркийн УБК 66-62 машинд 136 ширхэг тарвага, Мисцубиши маркийн ЗАН 49-37 маркийн машинаар жолооч Б.Гүрбазар 215 ширхэг тарвага, Булган аймгийн Хишиг өндөр сумаас иргэн О.Чинбаяр БУА 31-12 дугаартай Истана маркийн машинаар 1 тарвага тээвэрлэн ирсэнийг саатуулж, Зооноз өвчин судлалын төвд нийт 352 ширхэг тарвагыг зохих журмын дагуу Зоонод өвчин судлалын үндэсний төвд шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгчээ. Иргэн О.Чинбаярт, Завхан аймгийн Отгон сумаас жолооч Б.Мөнхбат, жолооч Б.Гүрбазар нарыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэхээр холбогдох хэргийн хамт материалыг шилжүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/645 тоот \”Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд жил бүр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өндөржүүлсэн бэлэн байдалд байнгын 24 цагийн хяналт шалгалтыг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд 8 товчоонд НМХГ, ХХААҮҮХХ, Сонгиохайрхан, Баянзүрх, Багануур, Хан Уул, Налайх, Багахангай дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хяналт, шалгалт явуулах ажлын хэсэг, Харъяа нийслэл, дүүрэг дэх Онцгой байдлын газар, хэлтэс, Цагдаагийн 1-р хэлтсийн 24 цагаар, хамтарсан хөдөлгөөнт эргүүл хяналт шалгалтыг тогтмол хийж байна