Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг нөхрийн хамт АНУ уруу явах гэж байхад нь саатуулж, улмаар бусдаас онц их хэмжээний мөнгө залилж авсан хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл УМБГ-аас түүнийг дээрх хэрэгт яллагдагчаар татжээ. Түүнийг МИАТ компаниас их хэмжээний мөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусадтай хуйвалдаж авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Хэрвээ Л.Мөнхбаясгалан гэм буруутай нь тогтоогдвол 10 жилийн хорих ял авч магадгүй юм байна.
Ямартай ч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудастаа \”Доод тал нь 10 жилийн хорих ялтай онц хүнд гэмт хэргийн яллагдагчаар татагдахдаа би бүр ч сайн ойлгож байна. Хүн нь байвал хэрэг нь олддог гэдэг үнэн юм. 10 жил хоригдлоо ч миний сэтгүүлч хэвээрээ, үзэл бодол минь хэвээрээ байх болно. Хэзээ нэгэн цагт энэ хилс хэргээр яллах гэж оролдож байсныг цагаатгаж л таарна. Өнөөдөр нийгэмд над шиг сэтгүүлч хэрэггүй, шоронд л суух ёстой юм бол тэрэнд нь очноо. Харин үзэл бодол минь хэвээрээ оршино” гэж бичжээ.
Нинж