УИХ-ын 42 дугаар тойргоос сонгогдсон Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ татгалзсантай холбогдуулан дахин сонгууль явуулах болсон билээ. Энэхүү дахин сонгуулийг явуулах шийдвэрийг ҮХЦ—ээс хүчингүй болгосон тул уг тойрог одоог хүртэл гишүүнгүй байгаа юм. ҮХЦэцийн энэхүү шийдвэрийг хүлээн авах эсэхийг УИХ-аар хэлэлцлээ.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж “Сонгуулийн зардалтай холбоотой асуудлыг аймгийн түвшинд ч шийдэж болох бөгөөд Сонгуулийн ерөний хороо гарц гаргалгаа гаргах ёстой” гэсэн юм.
Мөн тэрээр “Хэнтий аймагт тогтмол ажилладаг хүний хувьд хэрэв ийм боломжгүй бол үлдсэн жилийн хугацаанд Хэнтий аймгийн 42-р тойргийг би төлөөлье гэсэн” санал гаргалаа.