Монгол улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл саяхан Шинхуа агентлагаар дамжуулан эх орноо дэлхий нийтэд амжилттай сурталчиллаа.
Д.Сарангэрэл сайд өөрийгөө юм хийж байгаа болгон иргэдэд харуулахын тулд нэг их дуулиан шуугиантайгаар “Тэмбүүтэй дайн зарлаж байна” хэмээн мэдэгдсэн билээ. Хэрэв тус өвчин тэгж их дайн зарлах хэмжээний дэгдэлттэй байгаа бол түүнтэй дайн зарлах нь зөв хэрэг. Угаасаа үүнтэй тэмцэж, дайн зарлах нь Эрүүл мэндийн яамны гол үүрэг. Гэхдээ энэхүү дайнаа дэлхий нийтэд зарлаж байгаа нь монгол улсыг дэлхий дахинд их муухай харагдуулсан үйлдэл болохыг эрхэм сайд та бодолцож үзмээр л юм. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг үг байдаг шүү дээ.
Шинхуа агентлаг бол нэг тэрбум 300 сая хүн амтай Хятад улсын агентлаг бөгөөд дэлхийн олон оронд нэвтрүүлгээ цацаж байдаг аварга том байгууллага. Тус агентлагаас олон орны мэдээллийн сувгууд мэдээлэл авч улс орнууддаа хүргэж байдаг билээ.
Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог/арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг/, гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Ийм өвчинд нэрвэгдээд байгаагаа дэлхий даяар зарлахын оронд түүнийг хэрхэн дарж ард иргэдээ өвчнөөс салгахаа яаман дотроо боловсруулж монгол улсдаа хэрэгжүүл. Түүнээс биш өөрсдийгөө тэмбүү өвчний голомтот улс болохоо дэлхий дахинд зарлах шаардлага байхгүй ээ, сайд аа.