Бид бүгд дээрх хоёр охиныг андахгүй гэж хэлбэл хол зөрөхгүй. Тэд хоёулаа 18 настай ч тэдний дунд маш том ялгаа бий.
Малала Йосафцай ба Кайли Женнер. Нэг нь төрсөн өдрөөрөө найз залуугаасаа өндөр үнэтэй машин бэлгэнд авч байхад нөгөө нь өөрийн улсдаа нүүр лүүгээ буудуулж, үүнийхээ дараа эмэгтэй хүний эрх дэндүү гэмээр зөрчигддөг талаар зоригтой ам нээсэн охин юм. Түүний энэ их зориг, өөртэйгөө адил хэдэн мянган эмэгтэйн дуу хоолой болж чадсанаар өсвөр насандаа Нобелийн шагнал хүртсэн билээ. Мөн Малала охин ийнхүү тэмцэл, хөдөлгөөн явуулж чадсанаар охидод зориулсан сургуулийг нээж чадсан юм. Ингээд хэн нь илүү үзэсгэлэнтэй байна?
эх сурвалж: emegteichuud.mn