Сүүлийн үед иргэдийн санамсар болгоомжгүй, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаагүйгээс болж гал алдан хүний амь нас эрсдэх, байгаль экологид хор хохирол учруулах тохиолдол цөөнгүй гарч байна.
Баянзүрх дүүргийн 11-р хороо Богд хан уулын Чулуутын аманд гал гарснаас Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд 1 га газар шатжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байна.
Мөн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны Тасо компанийн хашаанд 20-н настай иргэн У 200 литрийн төмөр торх тайрч байгаад, торхондоо цохиулан нас баржээ. Сүхбаатар дүүргийн 13-р хороонд айл шатаж байна гэсэн дуудлагын дагуу шалгахад таван ханатай гэр шатсан, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсээс 31 настай Г-ийн цахилгаан тогооноос гал түймэр гарсан гээд шил шилээ даран гарсан галын аюул гай дагуулсаар байгаа юм.
Иймээс иргэд та бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлж, амь нас цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.