О.Баасанхүү гишүүн
их л бухимдалтай яваад байгаа бололтой юм. Өнөөдөр ирц хүрээгүй улмаас
хойшилсон Хууль зүйн байнгын хорооны хурал дээр орж ирээд \”Гэнэт хурал
зарлалаа. Ажилтай байхад урьдчилж мэдэгдсэнгүй” гээд нэлээн ууртай үг хэлээд
гарсан байна.
Түүнийг яагаад
ууртай яваа шалтгааныг улс төрийн хүрээнийхэн намын даргатайгаа түнжин хагарснаас
болов уу гэж тайлахыг оролдож байна. Уг нь О.Баасанхүү гишүүнийг сайд болох
байх хэмээн хэвлэлүүд таамаглан бичиж байсан. Гэвч түүнийг намаас нь сайд
болгох нь битгий хэл нэрийг нь ч дэвшүүлсэнгүй. Үүнд гишүүн ихээр уурлаж,
хуурай агсам тавиад яваа юм болов уу. Ямартай ч твиттер хуудсаараа дамжуулан
хэн нэгэнд хаягласан гомдлын үгсийг чулуудсаар байна.
А.Аюуш