Уулзалтад Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо нар оролцлоо.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд зочид төлөөлөгчдийг Монгол оронд, Чингэлтэй дүүрэгт тавтай морилохыг уриад Чингэлтэй дүүргийн талаар танилцуулж, харилцан санал солилцлоо. Энэ үеэр Чингэлтэй дүүрэг, Советский дүүргийн хамтын ажиллагаа цаашид улам өргөжинө гэдэгт итгэж байгаагаа талууд илэрхийлэв.
Дүүргийн Засаг дарга Д.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Улаан-Үд хотод ажлын айлчлал хийж, Чингэлтэй дүүрэг, Советский дүүрэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.