Өнөөдөр 14.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийх ёстой байсан.
Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа учраас хаалтын хуралдааныг түр хугацаагаар
хойшлуулахаар боллоо.
Харин энэ хооронд Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, Өршөөлийн тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх үүргийг УИХ-ын дэд
дарга Р.Гончигдорж үүрэг болгожээ. Уг нь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан
үдээс өмнө зарлагдаад байсан. Гэвч гишүүдийн ирц 50 хувьд хүрээгүй учраас
хойшлогдсон юм.
Ер нь ордонд эл хул байгаа талаар жиргээчид бичиж байна. Зарим нь бүр
гишүүдийг өнөөдөр \”баасандсан” байх хэмээн ёжлож байна.
Амар