Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийхээр болсон байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан энэ удаагийн хаврын чуулганыг энэ сарыг 10-ныг дуустал хугацаанд сунгах УИХ-ын даргын захирамж гараад байсан билээ.
Гэтэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын наадмын дараагаар явуулах Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг хүлээж авахаар болсон юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы хааж, өндөрлүүлэхээр болжээ. Хэдийгээр өнөөдөр хаврын чуулганыг хааж байгаа хэдий ч ээлжит бус чуулганыг үргэлжлүүлэн нээх юм байна.