Энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын зуны цагийн тоололд шилжүүлэх тухай тогтоол гаргасан. Ингэснээр цаг урагшилж, өдөр уртасдаг. Харин энэ сарын 25-26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжихээр болжээ. Тодруулбал, есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө буюу энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 00:00 цагт цагаа 23:00 болгон ухрааж, өвлийн цагийн хуваарьт шилжих юм.