\”Miss World-2005” тэмцээний \”Q miss” өргөмжлөл, \”Мисс Интернэшнл-2006” тэмцээний \”Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөл, \”Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний \”Ган-Эрдэнэ” өргөмжлөл, \”Miss World Univercity-2007” тэмцээний \”Хүмүүнлэгийн мисс” өргөмжлөл тус тус хүртэж байсан гоо бүсгүй бол С.Ариунбилэг.
Харин шинэхэн амрагаа олон нийтэд танилцуулж байсан ч мөн л салцгаасан гэх дуулианыг тарьсан. Тодруулбал, П.Мөнхтулга \”хаалганы чинь цаана ирээд буцлаа. Чи бид хоёр учрах хувьгүй байж\” гэж байсан удаатай. Харин тэдний үерхэл өнөөг хүртэл үргэлжилж байгаа гэнэ. Тэгвэл С.Ариунбилэг хувийн амьдралынхаа талаар ам нээжээ. \”Амьдрал мэдэхгүй өсвөр насандаа хүүхэдтэй болоод амьдрал зохиочихсон. Нэгэнт хүүхэдтэй болчихсон юм чинь амьдарна, болно, бүтнэ гэж бодоод зориглосон. Таван жил хамт амьдрахдаа амьдралаа босгох гэж би үнэхээр зүтгэсэн. Багш маань босгосон амьдралаа хаяад гарах шиг хэцүү зүйл байдаггүй гэдэг байж билээ. Гэтэл бидний амьдрал хамтдаа босгосон амьдрал байгаагүй. Би босгосон амьдрал байсан юм. Тиймдээ ч нөхөр маань салахдаа хувцсаа л аваад гарсан. Охин, бид хоёр үлдсэн. Гэхдээ энэ инээдтэй ч зүйл биш л дээ. Гэвч үнэн нь энэ юм\” хэмээн ярилцлагадаа дурджээ.
Д.Ана