Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, яруу найрагч, ая зохиогч Басангийн Оюунхүү энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо өөрийн уран бүтээлийн дээжис тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар ярилцлаа.
-УБ хотод байгаа Ховдчууд, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжсээ тайлагнан хүргэх гэж байна. Тоглолтынхоо талаар мэдээлэл өгнө үү?
-Басангийн Оюунхүү миний \”Ерөөлийн цацалтай нутаг ээж” уран бүтээлийн тоглолтоо 09 сарын 20-нд МҮЭСТО-д тоглогдох болно. Үзэгч та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Миний тоглолтонд МУГЖ Д.Болормаа, МУСТА, дуучин, хөгжмийн зохиолч Халхын Эрхэмбаяр, МУСТА залуу дуучин Хүрэлсүх, Энхтайван, Цэнд-Аюуш, Сүглэгмаа нарын уран бүтээлчид оролцоно.
Миний тоглолтонд өөрөө шүлгийг нь бичээд хөгжмийн зохиолчидтой хамтарч хийсэн бүтээлүүд, өөрөө үг ая хийсэн бүтээлүүд, хүмүүсийн сэтгэлд хоногшсон шүлгүүд, дуулах дуунууд зэргээр олон бүтээлээ хүргэхээр бэлтгэл ажлаа хийж байна.
-Тоглолтын билетыг яаж авах боломжтой вэ? Дэмжиж ажиллаж байгаа нутгийн олон байгаа байх?
– Тэгэлгүй яахав, Нутгийн маш олон хүн дэмжиж тусалж байна. Дэмжиж тусалж байгаа бүх хүмүүст талархсанаа илэрхийлье. Тоглолтын билет 12000 мянган төгрөгний үнэтэй. 89999850, 88302892 дугаарын утсаар холбогдож мэдээллийг авч болно. Бүгдээрээ 09 сарын 20-нд МҮЭСТО-д уулзацгаая.