Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар нийт 246 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3,479 иргэнд олгоод байна. Үүнээс 2019 оны долдугаар сард Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 237 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 165 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс нийт 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 140 иргэнд тус тус олголоо.