Израилийн цэргийн инженерүүд шинэ төрлийн байлдааны хуягт платформ бүтээснээ танилцууллаа. “Carmel” гэж нэрлэж буй уг байлдааны техник нь 35 тонн жинтэй, хөнгөн танктай төстэй боловч танкаас хавь илүү төрөл бүрийн үүрэг гүйцэтгэх боломжтой байх гэнэ. Одоогийн танкууд хот дотор хөдөлгөөн үйлдэхэд хүндрэлтэй байдаг бол уг хөнгөн танк нь экипажийн 2 гишүүнтэй, нарийнхан хийцтэй байхаас гадна удирдлагын олон үүргийг хиймэл оюун ухаан автоматаар гүйцэтгэнэ. Түүнчлэн дайсны радарт аль болох илрэхгүй, шинэ төрлийн хуяг, идэвхитэй хамгаалалтын системтэй, тэсрэх бодисыг илрүүлэх, устгах боломжтой, хосолмол хөдөлгүүртэй байхаас гадна тактикийн дронтой зохицон байлдааны үүрэг гүйцэтгэх ажээ.