Чөлөөт бөхийн Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа нарт Дэлхийн бөхийн холбооноос ногдуулсан дэлхийн дэвжээн дээр дасгалжуулах эрхийг хасах шийтгэл өчигдөр буюу 2019.08.20-оор төгсгөл болсон байна.
Эргэн сануулахад, тэд 2016 оны Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний үеэр дэвжээн дээр гарч хувцсаа тайлан, шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн билээ. Тухайн үед 65 кг-ийн жинд зодоглосон МУГТ Г.Мандахнаран Узбекистаны бөхтэй хүрэл медалийн төлөө барилдаж байсан юм. Цаг дуусахаас хэдхэн секундын өмнө барилдалгүй ялалтаа тэмдэглэсэн түүнд торгууль оногдуулснаар Узбекистаны бөх И.Наврузовт ялалтыг өгсөн билээ.
Үүнийг эсэргүүцсэн дасгалжуулагч нар челленж шидсэн ч шүүгчид хүлээж аваагүй учир тэд дэвжээн дээр гарч хувцсаа тайлан шидсэн юм. Тэдний энэхүү үйлдэл нь тухайн жилийн “Дэлхийн спортын шуугиант 10 үйл явдал”-ын нэгээр шалгарч байсан билээ.
Дасгалжуулагч нарын эсэргүүцлийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо авч хэлэлцэн Монголын Чөлөөт бөхийн холбоог 39.000 фунт стерлингээр торгож, эсэргүүцэл үзүүлсэн хоёр дасгалжуулагчийг 2019.08.20-ыг дуустал дэлхийн дэвжээнд дасгалжуулахыг хассан шийдвэр гаргасан юм.