Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол улс, Оросын Холбооны улсын хүндэт зочид, оюутан залуусын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалын баг өнөөдөр хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд зочиллоо. Тэд энэхүү аялалынхаа хүрээнд сумын удирдлагуудын хамт нэр нь үлмэдэгдэгч Зөвлөлтийн Дайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн байна.