\”Монголынхоо төрийн дууллыг ялалтын индэр дээрээс олон удаа эгшиглүүлээрэй” хэмээн ерөөгөөд М-Ти-Эс группын Ерөнхий захирал П.Бат-Эрдэнэ Дэлхийн аваргын хос медальтан С.Цэрэнчимэдэд будаг нь үнэртсэн цоо шинэ, спорт загварын автомашин бэлэглэлээ. Монгол улсын Гавъяат тамирчин С.Цэрэнчимэд М-Ти-Эс группийн тамирчин болоод нэлээд хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэрээр \”Миний бие ийнхүү спортын өндөр амжилт гаргасан нь өөрийн хүчин чармайлтаас гадна биднийг олон талаас нь байнга тусалж дэмжиж ирсэн багш, дасгалжуулагч, баг хамт олон, гэр бүлийнхэн, мөн П.Бат-Эрдэнэ захиралтай М-Ти-Эс группийн хамт олонтой салшгүй холбоотой” хэмээн хэлээд шинэ машиныхаа жолооныхоо ард суун бидэн рүү мишээв.
PHOTONEWS.MN