Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион багйуулах хорооны дарга Ө.Энхтүвшингээс наадмын түрүү бөх Э.Оюунболд аваргын шээсийг сольсон эсэх асуудлаар тодруулга авлаа.
-Оюунболд аваргын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Журмаараа л явна ш дээ.
-Комиссоос Ерөнхийлөгчид цолыг нь хураах хүсэлт гаргах уу?
-Эхлээд бөхийн салбар хороо хуралдаж шийдвэрээ гаргана. Үүний дараа Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдана. Тус хурлаас шийдвэрээ гаргаж, Ерөнхийлөгчид хүсэлтээ хүргүүлэх эсэхээ шийднэ.
Өчигдөр оройгоор Б сорьцын шинжилгээ өгөх эсэхээ шийдэх хугацаа дууссан. Тус шинжилгээг өгөх эсэх асуудлаар өөрөө хариу өгөөгүй. Тийм учраас допинг хэрэглэсэн хэмээн зарласан.
-Э.Оюунболд аварга энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана гэсэн. Магадгүй наадмын комиссыг өгөх байх. Наадмын комисс энэ асуудал дээр холион бантан хутгасан асуудал байгаа юу?
-Наадмын комисс яаж холио хутгадаг юм, тэр чинь. Шээсээ өөрөө л өгч байгаа. Холих, солих ямар ч юм боломж байхгүй.