Япон улсын нийслэл Токио хотноо XXXII удаагийн Олимпийн наадам эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлджээ. Монголын баг тамирчдын Олимпийн гараа болсон, Ази тивийн анхны олимпийн наадам 1964 онд Токио хотноо зохиогдсон бол 56 жилийн дараа тус хотноо олимпийн бамбар дахин бадамлах юм.
ТОВЧ:
Зохион байгуулагч: Токио /Япон/
Хугацаа: 2020.07.24 – 08.09
Төрөл: 33 спортын төрөл, 339 багц медаль
Уриа: Ирээдүйгээ нээ /Discover Tomorrow, 未来(あした)をつかもう)/
ОЛИМПИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХ АВСАН НЬ:
Зуны олимпийн XXXII наадмыг зохион байгуулахаар Туркийн Стамбул, Испаний Мадрид, Японы Токио хотууд өрсөлдөж, Токио хот нь илт давуу буюу өмнөх өрсөлдөгчөөсөө даруй 24 саналын илүүтэйгээр зохион байгуулагч хотоор тодорсон билээ. /ОУОХ–ны 125-р чуулган, Аргентин Буэнос-Айрес хот, 2013.09.07/
СПОРТЫН ТӨРӨЛ:
“Токио-2020” Олимпийн наадамд түүхэнд хамгийн олон буюу 4,400 гаруй тамирчид 33 спортын төрлөөр 339 багц медалийн төлөө 42 байршилд өрсөлдөх аж.
2017 оны зургадугаар сарын 09-ний өдөр Швейцарын Лозанн хотноо болсон ОУОХ–ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар “Токио –2020” Олимпийн наадмын спортын төрлүүдийг баталсан билээ. Үүнд Олимпийн үндсэн 28 спортын төрлөөс гадна “Токио-2020” олимпийн наадам зохион байгуулах хорооноос санал болгосон таван спортын төрөл/Бэйсбол–Софтбол, Скейтборд, Каратэ, Спорт авиралт, Серфинг/–ийг багтаасан байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу