Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр монгол улсыг төлөөлж эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд О.Мөнхцэцэг барилдана. Тэрээр С хэсэгт багтсан бөгөөд түүний эхний өрсөлдөгч нь БНСУ-ын тамирчин Ён Хюн-жи байх юм.
Харин эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Бакугийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар талбайд гарна. Тэрээр өнгөрсөн жилийн ДАШТ-д амжилттай барилдан хэсгийн аварга болж улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялалт байгуулан дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан билээ.
Тэрээр энэ удаад дэлхийн аваргын В хэсэгт багтсан бөгөөд эхний өрсөлдөгч нь Германы К.Фрэй байх юм. Хэрвээ ялалт байгуулж чадвал Бразил болон АНЭУ-ын тамирчдын ялсантай нь барилдана. Л.Отгонбаатар энэ жил Екатеринбург, Бакугийн Их Дуулга болон Хөххотын Гранприд зодоглон Хөххотоос хүрэл медаль хүртсэн.